“Соёлын сэргэлт-2023” аяны үйл ажиллагаа 2023 оны 05-р сарын 11-ны өдөр Лүн сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа. ЧХҮМ-н захирал, Академич С.Чулуун Соёлын яамны бодлого үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулаад "Төв нутаг бол Монголын анхны төрт улсын голомт” сэдэвт илтгэл тавьлаа.
Тус аян хүрээнд Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей болон аймгийн соёл урлагын газраас соён гэгээрүүлэх лекц унших, нүүдлийн үзэсгэлэн гаргах , сурагчдын дунд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын төвүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагын тоглолт хийх, тухайн сумын түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар зөвлөмж өгөх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, сумдад бренд бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөмж үзүүлэн ажиллаа.
Арга хэмжээнд Сумын Засаг дарга С.Даваахүү, ИТХ-ын дарга А.Оюунчимэг, ЗДТГ, ЕБС, Цэцэрлэг, ЭМТ-ийн албан хаагчид болон ард иргэд өргөнөөр хамрагдан оролцлоо.